Клубт бүртгүүлэх үү?
Монголын Хөлбөмбөгийн холбоо хүүхдийн болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Хүүхдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутаг болон улаанбаатар хотын хөлбөмбөгийн клубууд оролцож хурд хүчээ үзэж ширүүн тэмцэл өрнөдөг.
Хүүхдийн тэмцээнийг 10 нас, 11 нас, 12 нас, 14 нас, 16 нас 18 насны ангилалаар зохион байгуулдаг бөгөөд түрүүлсэн багт цом медаль гардуулдаг. Мөн нас бүрт шилдэг тоглогчийг шалгаруулж дурсгалын цом гардуулдаг.
Манай клуб байгуулагдсан цагаасаа хойш МХБХолбооны тэмцээнүүдэд тогтмол идэвхитэй оролцож байна. Одоогоор манай клуб 9-12 насны хүүхдүүдийн сургалт явуулдаг тул 10 нас, 11 нас, 12 насны ангилалд оролцож байна. Манай татарууд тэмцээнд оролцохдоо ялахын тулд бүх нөөц бололцоогоо шавхахын зэрэгцээ аль болох бөмбөг барьж тоглох, өөрсдийн тоглолтоо олж авахад анхаарлаа хандуулдаг.