Дайчин татарууд клубын зорилго - Хөлбөмбөгөөр хүүхдийг хөгжүүлье

Бид хөлбөмбөгийн сургалтаараа үндсэн техник, хөдөлгөөний эвсэл, бөмбөг эзэмшилт, тоглолтод оролцох ойглолт, өөрийгөө дайчлан хөгжүүлэх болон бусадтай харьцах чадвар эзэмшүүлэхийг зорьж байна.  Манай клубын хөлбөмбөгийн сургалтын онцлог нь бөмбөгтэй илүү ажлуулж, бөмбөгний мэдрэмжийг бага насанд нь сайжруулах, дунд насанд нь багийн хамтач ажиллагааг ойглуулах, ойрын болон дундын дамжуулалтаар тоглож сургахыг хичээж байна. 

Бид хүүхдүүдийн ялгаатай чадвар, биеийн онцлогыг хүлээн зөвшөөрч хүүхэд бүрийг хөгжүүлэх, сайжруулах тал дээр тэнцүү анхаарч ажилладаг. Хүүхдүүд хөлбөмбөгийн сургалтанд хамрагдсанаар ногоон талбай дээр ч талбайн гадна ч сэтгэл хангалуун аз жаргалыг мэдэрч байдаг. Түүгээр зогсохгүй хувийн сахилга бат, зохион байгуулалт, хөдөлмөрч чанар, тэсвэр хатуужлыг спортын талбараас өдөр бүр суралцах боломжийг өгдөг. 

Дайчин Татарууд Клубын нэрний тухай 

Тал нутгийн нүүдэлчин аймгууд нэгдэж дэлхийн талыг эзэлсэн 13-р зуунд хамгийн дайчин, хүчирхэг цэргүүдтэй аймаг нь татар аймаг байсан гэдэг. Тиймээс дэлхийн зарим түүхчид монголчуудыг татарууд гэж нэрлэж ном судартаа бичиж үлдээжээ.  Татар цэргүүдийн яруу алдар, нэр сүр 1000 жил өнгөрсөн ч цуурайтсаар өдий хүрсэн байна. Хөлбөмбөгийн талбайд сүр хүчээ гайхуулсан, чадварлаг хөлбөмбөгчин гаргахын төлөө Дайчин Татарууд нэрийг сонгов. Монгол хүүхдэд сайн хөлбөмбөгчин болох хурд, хүч, хурц оюуны чадвар бий гэдэгт итгэлтэй байна.